Амралтын өдрүүдээ хэзээ ч мартамгүй дурсамжтай, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсэж буй эрхэм киночид болон кино сонирхогч та бүхнийг анхаарлаа хандуулахыг хүсье.

48 цагийн дотор кино хийдэг гэвэл та итгэх үү? Тэгвэл энэ асуултад хариулсан “48 цаг” олон улсын бэсрэг кино наадмыг Монголд арав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын бүртгэл ирэх сарын 03-ны 20 цаг хүртэл үргэлжилнэ.

“48 цаг-Монгол 2019” наадмын шилдгээр шалгарсан бүтээл ирэх оны гуравдугаар сард Нидерланд улсын Роттердам хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд эх орноо төлөөлөн оролцож, дэлхийн зургаан тивийн 150 гаруй хотын киночидтой шилдгийн төлөө өрсөлдөх болно. Иймд авьяас билэг, оюун ухаан, хурд хүч, зохион байгуулалтын ур чадвараа сорин дэлхийн киночидтой өрсөлдөхийг урьж байна.

Дашрамд дуулгахад шилдэг бүтээл 2020 оны Каннын кино наадмын бэсрэг киноны буланд дэлхийн шилдэг бүтээлүүдтэй зэрэгцэн үзэгчдийн хүртээл болох боломж бас бий. Манай улс 2011, 2013, 2017 онд Каннын бэсрэг киноны буланд шалгарч байсан бахдам түүхтэй билээ.

Холбоо барих утас: 96647260, 99170361, 88690044

Цахим бүртгэл: www.48hourfilm.com/mongolia

© 2024 он. Монголын Үйлдвэрчний Эвлэлтийн Соёлын Төв Ордон. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency