Юуны өмнө МҮЭ-ийн Соёлын Төв Ордны цахим хуудаснаа зочилж буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

МҮЭ-ийн Соёлын Төв Ордон нь 1975 оноос хойш соёл, урлаг, спорт олон нийтийн төрөл бүрийн ажил арга хэмжээ, олон улсын нэр хүндтэй хурал, зөвөлгөөн, үзэсгэлэн, шоу тоглолт, тэмдэглэлт ойн арга хэмжээ, уран бүтээлчдийн тайлан тоглолт зэргийг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн баялаг түүхтэй мэргэжлийн баг хамт олон  билээ.

Өдрөөс өдөрт хөгжин дэвшиж буй их хотынхоо өнгө төрх, ард иргэд, Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ гэгээн оюуны мэлмийг мялаах, соён гэгээрүүлэх, хүүхэд багачуудыг сургах, тэднийг чадавхжуулах үндсэн зорилтуудаа манай үе үеийн хамт олон тэргүүн эгнээндээ тавьж нэр төртэйгээр биелүүлж байна. Мөн цаг үеийн хөгжил дэвшилтэй хамт хөл нийлүүлж, орчин үеийн уран сайхны гэрэлтүүлэг дуужуулалтын тоног төхөөрөмжийг шинэчлэн бий болгож, хэмжээгээрээ улсдаа хамгийн том эргэдэг тайз, үзэгчдийн аюулгүй байдлыг хангасан галын хөшиг, тохь тухтай заал танхимдаа төрөл бүрийн ажил арга хэмжээний захиалга хүлээн авч, жилдээ 500-700 мянган хүнд үйлчилдэг нийслэлд тэргүүлэгч соёлын үйлчилгээний томоохон төв болон хөгжсөөр ирлээ.

МҮЭСТО-ны урлагийн тайз цаг ямагт олон нийт, түүний дотор мэргэжлийн урлагийн байгууллага, уран бүтээлчдэд нээлттэй байж, зохиолч яруу найрагчид, хөгжмийн зохиолчид, дуучид жүжигчид, зураачдын уран бүтээлийг дэмжих олон нийтэд толилуулах, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж, өргөжин дээшлүүлж, хөгжлийнхөө шинэ шатанд гаргахаар өдрөөс өдөрт тэмүүлэн ажиллаж байгаагаа та бүхэнтэйгээ хуваалцахад  таатай байна.

Ингээд эрхэм зочид, үзэгч үйлчлүүлэгчид, харилцагчид, үйлдвэрчний эвлэлийн гишүүд Та бүхэндээ талархал илэрхийлэхийн сацуу манай ордонд саатан морилохыг урьж байна.

 

Манай цахим хуудсанд тавтай морилно уу.

 

Хүндэтгэсэн:

ЗАХИРАЛ                                              Ц.МӨНХБАЯР

© 2024 он. Монголын Үйлдвэрчний Эвлэлтийн Соёлын Төв Ордон. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency