Нүүр Аялал жуулчлал Мэдээ мэдээлэл
“The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог БИЛЛБОАРДЫГ тэргүүллээ
2019-09-25    831

Гал хуур, лимбэ, товшуур, цуур зэрэг Монголын уламжлалт хөгжмийн зэмсгийг хөөмийтэй хослуулан металл рок чиглэлийн  уран бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн анхны цомог болох “Гэрэг” борлуулалтаараа биллбоардын жагсаалтыг тэргүүлжээ.

Тус цомогт The Queen” хамтлагийн “Bohemian Rhapsody” дууг ардаа орхин биллбоардыг тэргүүлж байсан "Wolf Totem" болон "Yuve Yuve Yu" зэрэг есөн дуу багтжээ.

Үндэсний урлаг, “Хүннү рок” урсгалыг дэлхийд таниулах зорилготой тэдний амжилтын буухиа үргэлжилсээр байгаа аж.

Аялал жуулчлал