Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж  МҮЭ-ийн Соёлын төв Ордноос 2010 оноос эхлэн уламжлхл болгон “МИНИ ШАТАР“тэмцээнийг 5-12 насны шатар сонирхогч, шатарчин хүүхдүүдийн дунд Монголын Өсвөрийн Шатарчдын Клубтэй хамтран явуулж ирсэн уламжлалтай билээ. Энэ удаагийн тэмцээн 2016 оны Y/28,29-ны өдрүүдэд МҮЭСТОрдны Спорт цогцолборт 2 өдрийн турш үргэлжилсэн юм.

МИНИ ШАТАР-2016 тэмцээнд хот  хөдөө орон нутаг,аймгуудаас нийт 300 гаруй хүүхэд , багачууд ирж оролцон хамрах  цар хүрээ, оролцох хүүхдийн  тоглотын чанар , тоо жилээс жилд нэмэгдэж тэр дундаа Тэмцээний онцлог нь 7-8 насны ангилалд харьцангуй хамгийн /110 хүүхэд / олон  хүүхэд оролцож байгаа нь тэмцээний хамгийн олон  өрсөлдөгчтэй насны ангилалын нэг болсон.

Багийн нийлбэр дүнгээр  3-р байранд Хан-Алтай клуб, 2-р байранд Сүхбаатар аймаг, 1-р байранд Төр Монгол клуб тус тус шалгарлаа.