Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Энэ жилийн хувьд Соёл урлагийн ажилтны өдрийг угтан гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа юм. Үүнд:
- Спортын наадам
- Нийгэм, хүмүүнлэгийн ажил
- “Эрүүл агаар, эрч хүч” үйл ажиллагаа. 
Спортын наадмын хүрээнд 9-р сарын 3, 4-нд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатрын төрөл явагдаж нийт соёл урлагийн 20 гаруй байгууллага оролцон авхаалж самбаа, оюун ухаанаа уралдууллаа. Тус тэмцээнд МҮЭ-ийн Соёлын Төв Ордны эрэгтэй эмэгтэй баг тамирчид амжилттай оролцон Сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг мөнгөн медаль, шатарын эрэгтэй төрөлд мөн мөнгөн медалийг тус тус хүртлээ. Спортын болон “Эрүүл агаар, эрч хүч” үйл ажиллагаа энэ сарын 10, 11-нд үргэлжлэн явагпах юм.