Юуны өмнө МҮЭ-ийн Соёлын Төв Ордны цахим хуудаснаа зочилж буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
МҮЭ-ийн Соёлын Төв Ордон нь 1975 оноос хойш соёл, урлаг, спорт, олон нийтийн төрөл бүрийн ажил арга хэмжээ, олон улсын нэр хүндтэй хурал, зөвөлгөөн, үзэсгэлэн, шоу тоглолт, тэмдэглэлт ойн арга хэмжээ, уран бүтээлчдийн тайлан тоглолт зэргийг амжилттай зохион байгуулсаар ирсэн баялаг түүхтэй мэргэжлийн баг хамт олон  билээ.   
Өдрөөс өдөрт хөгжин дэвшиж буй их хотынхоо өнгө төрх, иргэд, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ гэгээн оюуны мэлмийг мялаах, соён гэгээрүүлэх, хүүхэд багачуудыг сургах, тэднийг чадавхжуулах үндсэн зорилтуудаа манай үе үеийн хамт олон тэргүүн эгнээндээ тавьж нэр төртэйгээр биелүүлж байна.
Мөн цаг үеийн хөгжил дэвшилтэй хамт хөл нийлүүлж, орчин үеийн уран сайхны гэрэлтүүлэг, дуужуулалтын техник тоног төхөөрөмжийг шинэчлэн, хэмжээгээрээ улсдаа хамгийн том эргэдэг тайз, үзэгчдийн аюулгүй байдлыг хангасан галын хөшиг бүхий заал танхимдаа соёл урлаг, спортын төрөл бүрийн ажил арга хэмжээ, тэмцээн уралдааныг амжилттай зохион байгуулж, харилцагч үйлчлүүлэгчдийн захиалгыг хүлээн авч, жилдээ 500-700 мянган хүнд үйлчилдэг нийслэлд тэргүүлэгч соёлын үйлчилгээний томоохон төв болон хөгжсөөр ирлээ.
МҮЭСТО-ны урлагийн тайз цаг ямагт олон нийт, түүний дотор мэргэжлийн урлагийн байгууллага, уран бүтээлчдэд нээлттэй байж, тэдний уран бүтээлийг дэмжих олон нийтэд толилуулах, түгээн дэлгэрүүлэхэд өөрийн бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж, өргөжин дээшлүүлж, хөгжлийнхөө шинэ шатанд гаргахаар тэмүүлэн ажиллаж байгаагаа та бүхэнтэйгээ хуваалцахад таатай байна.
Эрхэм зочид, үзэгч үйлчлүүлэгчид, үйлдвэрчний эвлэлийн гишүүд Та бүхэндээ талархал илэрхийлэхийн сацуу манай ордонд саатан морилохыг урьж байна.
 
Манай цахим хуудсанд тавтай морилно уу.
 
 
                                
 
Хүндэтгэсэн:
ЗАХИРАЛ Ц.МӨНХБАЯР