Өсвөрийн шатарчдын Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол анх удаа Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор МҮЭСТО-нд зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Вьетнам, Солонгос, Хятад, Тайвань, Сингапур, Хонконг, Малайз, Монгол, Япон, Индонез зэрэг 10 орны 430 гаруй хүүхдүүд өрсөлдөж байна. Тэмцээн 2017 оны 6-р сарын 18 наас 26 ны өдрүүдэд үргэлжилнэ. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын шатарын холбоо ажиллаж байна.