2013 оноос эхлэн волейболын  секцийг хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх тэр дундаа тус спортоор хичээллэх сонирхолтой суралцагчдад зориулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Жилд дунджаар 250 гаруй хүүхэд тогтмол хичээллэдэг. Сургалтыг стандартын дагуу хичээллүүлж, тув тухтай, зориулалтын зааланд сургалтыг явуулж, хэрэглэгдэх техник, хичээлийн багаж хэрэгслээр бүрэн хангаж мэргэжлийн багш нарын удирдлаган дор тогтмол хичээл явуулж байна.

Гар бөмбөгөөр хичээллэх онцлог нь бие бялдрын 5 чанар хөгжүүлнэ. Багаар ажиллах чадвар, нийтэч байдалд суралцана, үсрэлтийн чадвар сайжирч өндөр болно. Мөн хөдөлгөөний дутагдлаас ангижирч эрүүл чийрэг биетэй болох боломжтой . Бүх нас хүн тоглож болдогоороо онцлог.

Гар бөмбөгийн дугуйлан 7 хоногт:

-       Мягмар

-       Пүрэв гарагт 08.00, 14:00 цагт тус тус хичээллэж байна.

Сургалтын сарын төлбөр 60,000₮.