Ширээний теннисний дугуйлан 2006 оноос үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 2012 онд “Од” нэртэйгээр тасралтгүй хүүхэд залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангилалаар сургалт дамжаа явуулж байна. Анхан, дунд шатны сургалтын баазаа өргөжүүлэн туршлагатай багш нарын удирдлаган доор тогтмол, хуваарийн дагуу ажиллаж байна. Клубт жилд дунджаар 400-450 гаруй хүүхэд, залуучууд, насанд хүрэгч хичээллэдэг бөгөөд улсын болон олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах нөхцөл боломжоор бүрэн хангагдсан. Клубын тамирчид улсын болон олон улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол амжилтаа ахиулан оролцож иржээ.Манай клубын тамирчид 2014-2015 онуудад Монголын ширээний теннисний холбоотой хамтран улсын болон олон хотуудын тэмцээнийг өөрийн клуб дээр амжилттай зохион явуулж, багийн дүнгээр 2-р байранд шалгарч байсан амжилтыг үзүүлсэн.

Ширээний теннисний спортоор хичээллэсний ач холбогдол нь хүч хурдны спорт тул хариу үйлдэл буюу риакци сайжирна. Нүдний хараа сайжирна. Халз , хагас тулааны спорт таныг шударга байдалд сургадаг давуу талтай.

Ширээний теннисний сургалт 7 хоногийн:

-        Даваа

-        Лхагва

-       Баасан гарагт 10:00, 14:00, 18:00, 20:00  цагуудад хичээллэж байна

Сургалтын төлбөр сарын хүүхэд 50,000₮ том хүн 80,000₮