Монгол улсад анхны сууриа тавьсан спортын нэг төрөл талбайн теннисний сургалт нь МҮЭСТОрдон дээр 1991 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй.Улмаар зах зээлийн жилүүдэд хэсэг хугацаанд завсарлаад 2013 оноос үйл ажиллгаагаа сэргээж талбайн теннисний спортоор хичээллэх дур сонирхолтой хүүхэд залуучууд, насанд хүрэгчдэд зориулан тусгай хөтөлбөрийн дагуу тогтмол сургалтаа явуулж байна. Манайд энэхүү спортыг анх санаачлан эхлүүлсэн багш дасгалжуулагч, улсын шүүгч М.Нэргүй ажиллаж байна. Жилдээ 6-аас дээш насны 200 гаруй хүүхэд, насанд хүрэгчид энэхүү спортоор тогтмол хичээллэж байна.

Сургалт 7 хоногийн:

-       Даваа

-       Лхагва

-       Баасан гарагт 10:00, 14:00 цагуудад хичээллэж байна.

Сургалтын сарын төлбөр хүүхэд 50.000₮, том хүн 80.000₮.