Тус ордон дэргэдээ 2007 онд “Цагаан бэрс” шатрын сургалтын клубыг байгуулж, клубын нэрэмжит өсвөрийн шатарчдын улсын  чанартай тэмцээнийг 2007 оны 9-р сард анх амжилттай зохион байгуулсан. Клуб байгуулагдсан өдрөөсөө хойш шатрын спортод дур сонирхолтой хүүхэд багачуудыг сургах, тэмцээнд бэлтгэх, улсын болон олон улсын чанартай тэмцээнүүдэд баг бэлдэж оролцуулах, шатрын спортыг олон нийтэд сурталчлах таниулах чиглэлд тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн.Манай клубт жилд дунджаар 5-16 насны 300 гаруй хүүхэд амжилтаа ахиулан суралцаж байна. Клубт олон жилийн туршлагатай багш, дасгалжуулагчид чанартай сургалтыг явуулж ирсэн. 2015 оны байдлаар клубын нэрэмжит “Цагаан бэрс” тэмцээнийг 8 жил, Мини шатар тэмцээнийг 6 дахь жилдээ тасралтгүй зохион явуулж эдгээр тэмцээнээс олон улсын шилдэг тамирчид төрөн гарах гараагаа эхлүүлсэн туршлагатай юм.

Шатрын дугуйлан 7 хоногт:

-       Даваа

-       Лхагва

-       Баасан гарагт 09:00, 14:00 цагт хичээллэж байна.

Сургалтын сарын төлбөр 80.000₮.